Бээжинд салют ашиглахыг хоригложээ

               
2022-01-01 0

Хятад улсын нийслэл хотын захиргаа нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот даяар салют, петард болон пиротехникийн бусад хэрэгслийг ашиглахыг хориглолоо гэж Бээжингийн “Шинжинбао” сонин мэдээлэв.

Тус сонинд мэдээлж буйгаар, энэ журам нь шинэ жилийн баярын өдрүүдэд ч хэрэгжих юм. Бээжин хотод пиротехникийн хэрэгсэл худалдан авах цэгүүдийг хаасан байна. Журмыг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулна. Хятадын нийслэлд одоо салют буудуулахыг Засгийн газрын тусгай захирамж гарсны дараа үндэсний болон хотын хэмжээний томоохон баяр ёслолын үеэр л зөвшөөрнө гэжээ.

Холбоотой мэдээ