Дэлхийн хамгийн өндөр настан 119 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ

               
2022-01-03 0

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Японы иргэн Канэ Танака 119 насныхаа төрсөн өдрийг ням гарагт тэмдэглэжээ. Тэрбээр Орос-Японы дайн эхлэхээс нэг жилийн өмнө төрсөн юм.

Тэрбээр 2019 оны гуравдугаар сард 116 насандаа Гиннесийн номд хамгийн өндөр настай хүн хэмээн бүртгэгдсэн бөгөөд 117 нас 261 хоногтойдоо Японы бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр настай хүнээр тодорчээ. Фүкүока муж дахь асрамжийн газарт амьдардаг тэрбээр бусад хүмүүстэй дохиогоор харилцаж, үе үе тоон таавар тоглон өөрийгөө сорьдог бөгөөд шоколад, хийжүүлсэн ундаанд дуртай байна.

Өнгөрсөн есдүгээр сард Ахмадаа хүндэтгэх өдрийг тохиолдуулан Фүкүока мужийн захирагч Сэйтаро Хаттори өндөр настанд амьд цэцэг илгээхэд баярласан сэтгэлээ энх тайвныг бэлгэдсэн дохио зангаа үзүүлэн илэрхийлжээ. Есөн хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд тэрбээр 19 настайдаа гэрлэж, нөхөр, ууган хүүгээ 1937 онд эхэлсэн Хятад-Японы хоёрдугаар дайнд тулалдахаар явсны дараа гоймонгийн дэлгүүр ажиллуулан гэр бүлдээ дэмжлэг үзүүлж байжээ.

Холбоотой мэдээ