Өнгөрсөн онд хамгийн олон сэтгүүлч баривчлагджээ

               
2022-01-03 0

Дэлхий даяар өнгөрсөн онд 488 сэтгүүлч ажил мэргэжлийнхээ улмаас баривчлагдсан талаар Францын нийслэл Парис хотод төвтэй олон улсын байгууллага мэдээллээ.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын /RSF/ жил тутмын тайланд дурдсанаар, энэ нь баривчлагдсан сэтгүүлчдийн тоог 1995 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 


Энэхүү жагсаалтын эхний байрт 2021 онд 127 сэтгүүлч баривчлагдсан Хятад улс тав дахь жилдээ дараалан бичигдсэн бол бол Мяьнмар /55 сэтгүүлч/, Вьетнам /43 сэтгүүлч/, Беларусь  /32 сэтгүүлч/ араас нь жагсжээ.

Мөн өнгөрсөн онд Мьянмарт гэрэл зургийн чөлөөт сэтгүүлч баривчлагдаж байх хугацаандаа амиа алдсан харасалтай хэрэг гарчээ. Тэрбээр цэргийн эргэлт гарснаас хойш өрнөж буй жагсаалыг гэрэл зургийн дуранд буулгаж байжээ. Мьянмарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, гэрэл зурагчин байцаалт өгч байхдаа амиа алдсан байж магадгүй байна.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа баривчлагдсан сэтгүүлчдийн тоо нэмэгдэж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, үүнийг дэлхий даяар дарангуйлал газар авч байгаагийн илрэл хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр сэтгүүлчдийг дур мэдэн баривчилдаг улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах замаар сэтгүүлчдийг хамгаалахыг олон улсад уриалсан байна. 

Холбоотой мэдээ