Илон Маскийн хөрөнгө дахин 300 тэрбум ам.долларын босгыг давжээ

               
2022-01-04 0

Америкийн “SpaceX”, “Tesla” компаниудын тэргүүн Илон Маскийн хөрөнгө хоёр дахь удаагаа 300 тэрбум ам.долларын босгыг давсныг “Forbes” сэтгүүлийн мэдээлэл харуулжээ.

Тэрбумтнуудын “Forbes Real-Time” жагсаалтын шинэчилсэн мэдээллээр, Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 32.6 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 304.2 тэрбум ам.доллар болжээ. Ийнхүү тэрбээр дэлхийн тэрбумтнуудын чансааг тэргүүлсэн хэвээр байна.

2021 оны 11 дүгээр сард “Tesla” компанийн хувьцааны үнэ түүхэндээ байгаагүй өндөр үнэ хүрч, Маск хөрөнгө нь 300 тэрбум ам.долларт хүрсэн манай гаргийн анхны хүн болсон юм.

Өнгөрсөн оны 10 дугаар сард тэрбээр 257.6 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө “Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын түүхэн дэх хамгийн баян хүн болсон юм. Үүнээс өмнө “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос хамгийн баян хүнд тооцогдож байсан бөгөөд түүний хөрөнгө 212 тэрбум ам.долларт хүрч байжээ.

Холбоотой мэдээ