Эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор ураны үнэ өсжээ

               
2022-01-06 0

Казахстанд болж буй үйл явдалтай холбоотойгоор дэлхийн худалдааны талбаруудад ураны үнэ 8 орчим хувиар өссөн талаар “Bloomberg” агентлаг дэлхийн ураны үнийг хянадаг “UxC” тусгай платформын мэдээллээс эш татан уламжилжээ.

Лхагва гарагт дэлхийн зах зээлд ураны үнэ фунт нь /0.45359237 кг/ 45.25 ам.долларт хүрч өссөн байна. Мягмар гарагт ураны үнэ фунт нь 42 ам.доллар байсан бөгөөд нэг өдрийн дотор 8 орчим хувиар өсжээ. Казахстан улс дэлхийн ураны нийлүүлэлтийн 40 орчим хувийг үйлдвэрлэдэг байна. Эсэргүүцлийн жагсаал өрнөсөнтэй холбоотойгоор байгалийн уран олборлодог Казахстаны “Казатомпром” компанийн хувьцаа Лондоны хөрөнгийн бирж дээр 8.8 хувиар унасан аж.

Холбоотой мэдээ