Алматы хотын нисэх буудлыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

               
2022-01-09 0

Алматы хотын нисэх онгоцны буудлыг тодорхойгүй хугацаагаар хаасан тухай Казахстаны хэд хэдэн хэвлэл төрийн мэдлийн “Хабар 24” сувгийн мэдээллээс эш татан олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.

Үүнээс өмнө нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 10-ныг хүртэл түр зогсоосон гэж мэдээлж байсан.

Үймээнд оролцогчид нэгдүгээр сарын 5-нд Алматы хотын нисэх буудлыг эзлэн авч, сүйтгэсэн байна. Дараа нь Казахстаны хүчнийхэн ХАБГБ-ын энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын цэргүүдийн хамт тусгай ажиллагаа явуулж хяналтдаа авчээ.  

Эрх баригчид нисэх буудлыг нээх хугацааг гурван ч удаа хойшлуулжээ.

Нийслэл Нур-Султан хотын нисэх онгоцны буудал болон Казахстаны бусад нисэх буудлууд үйл ажиллагаагаа аажмаар сэргээж байгаа аж.

Холбоотой мэдээ