Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталлаа

               
2022-01-10 0

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/758, А/197 хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан. Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болох юм.

Шинэчлэн баталсан өвчний жагсаалт бүхий тушаалын хавсралтыг дараах холбоосоор орж харж болно. Мөн хоёр сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/807, А/216 тушаалаар байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг шинэчлэн баталсан.Ингэснээр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагчдад тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасна. Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношийн хүрээнд 1,300 гаруй хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдана. Нийгмийн халамжийн сангаас 2022 онд уг үйлчилгээнд 13 мянга гаруй хүүхдийг хамруулж 31,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан.

Холбоотой мэдээ