АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх механикм

               
2022-01-11 0

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 232 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн хуралдаанаар “Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтийг огцом хэлбэлзэлгүйгээр хийх, үе шаттайгаар зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх” саналыг хамтарсан зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дэмжиж холбогдох “Зөвлөмж”-ийг гаргасан.

Үүний дагуу Аи-92 автобензиний үнийн өөрчлөлтийг зах зээлийн горимд аажим шилжүүлэх замаар 6 сарын дундаж үнээр өөрийн өртгийг 2021 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал мөн 2022 оны эхний 1 сарын байдлаар дараах томьёоллоор тооцоолов. Цаашид Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийн хэлбэлзлийг уг томьёогоор бодож тогтоох бөгөөд аажмаар зах зээлийн чөлөөт үнийн горимд шилжүүлэх юм.  

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ӨРТӨГ ҮНИЙН ТООЦООЛОЛ

Тайлбар: Манай Улсад 2022 оны 1 дүгээр сард ОХУ-аас импортолсон Аи-92 автобензиний импортын хил үнэ 747 ам.доллар/тонн байна. Үүнээс тухайн шатахууны зах зээлд борлуулагдах жижиглэнгийн үнэ автомат үнийн тооцооллоор:
Импортын хил үнэ (73%)
Нийт татвар хураамж (14%),
Нийт зардал (13%) буюу энэхүү зардал, татвар нэмэгдсэн өртөг үнэ литр тутамд 2211 төгрөг болж байгаа бөгөөд үнийн өөрчлөлтийг сүүлийн 6 сарын дундаж (2021 оны 8 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх) үнээр өртгийг тооцсон борлуулагдах үнэ 2240 төгрөг/литр байна.
Энэ нь өмнөх сарын жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 0.9% буюу 20 төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч АИ-92 автобензин нь сүүлийн 16 сард анх удаа өртөг зардал шингэсэн бодит үнийн төвшинд хүрч борлуулагдаж байна.

Холбоотой мэдээ