Финланд цар тахалтай холбогдуулан дахин онц байдал зарлаж магадгүй

               
2022-01-13 0

Финландын Засгийн газар коронавирусний цар тахлын байдал хүндэрсэнтэй холбогдуулан тус улсад дахин онц байдал зарлахаар бэлтгэж байна гэж “Helsingin Sanomat” сонин мэдээлэв.

Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, сайд нарын танхим Ерөнхийлөгчтэй хамтран онц байдал зарлаж магадгүй бөгөөд үүний дараа парламентын зөвшөөрлөөр эрүүл мэндийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжих онц байдлын хуулийг хэрэгжүүлж эхэлнэ.

Эдгээр асуудлаар шийдвэр хараахан гараагүй байгаа бөгөөд коронавирустэй тэмцэх сайд нарын бүлэг энэ долоо хоногийн сүүлчээр эсвэл ирэх долоо хоногт хэлэлцэх төлөвтэй байна.

Цар тахал дэгдсэнээс хойш Финландад 2020, 2021 оны хавар хоёр ч удаа онц байдал тогтоожээ.

Одоогийн байдлаар 12-оос дээш насны хүн амынх нь 85 хувь нь коронавирусний вакцины хоёр тунд хамрагдсан бол 25 орчим хувь нь гурав дахь тунг хийлгэжээ. Гэсэн хэдий ч халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа аж.  Коронавирусний “омикрон” хувилбар тархсантай холбогдуулан эрх баригчид өмнө нь сулруулаад байсан хэд хэдэн хязгаарлалтаа чангатгасан байна.

Холбоотой мэдээ