Фото: “Meta” компани хиймэл оюун ухаанд суурилсан супер компьютер бүтээв

               
2022-01-25 0

АНУ-ын “Meta” компани хиймэл оюун ухаанд суурилсан супер компьютер бүтээснээ мэдэгдлээ. Тодруудбал, “AI Research SuperCluster” (RSC) хэмээн нэрлэсэн уг компьютер нь 2022 оны дунд үе гэхэд бүрэн хөгжүүлж дууссаны дараа дэлхийн хамгийн хурдан тооцоолон бодох машин болох гэнэ.

“Илүү нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэх дараагийн үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд “секундэд хэдэн квинтиллон үйлдэл хийх чадвартай хүчирхэг супер компьютер” шаардлагатай болно. RSC супер компьютер нь хөгжүүлэгчдэд “олон их наяд жишээнээс суралцах, олон зуун хэлээр ажиллах, текст, аудио, видео бичлэгт нэгэн зэрэг хялбархан дүн шинжилгээ хийх, бодит байдлын хэрэгслийг хөгжүүлэх болон бусад олон зүйлийг хийх чадвартай хиймэл оюун ухааны шилдэг загваруудыг бүтээх” боломжийг олгоно” гэж “Meta” мэдэгдэлдээ дурджээ.

Супер компьютер бүтээх ажлыг “Meta”-гийн хиймэл оюун ухаан, дэд бүтцийн багууд удирдсан байна. Энэхүү төсөлд хэдэн зуун мэргэжилтэн оролцсон бөгөөд NVIDIA, Penguin Computing, Pure Storage зэрэг компаниудын ажилтнууд багтсан байна.

Уг  компьютер нь секундэд 16 хүртэлх Тбайт өгөгдлийг боловсруулж чадна гэж мэдээлж байна. Тус компани компьютерынхоо байрлал, төслийн өртгийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Америкийн “Facebook” компани 2021 оны 10 дугаар сарын 28-нд нэрээ “Meta” болгон өөрчилсөн билээ. Иймд “Meta” компанийн зохион бүтээсэн хиймэл оюун ухаанд суурилсан супер компьютерийн зургуудаас сонирхуулж байна.

Meta has built an AI supercomputer it says will be world's fastest by end  of 2022 - The Verge
2022 - Meta has built a supercomputer for AI: it will be the fastest in the  world
Meta unveils “World's Fastest Supercomputer” for artificial intelligence  research - time.news - Time News
Supercomputers: Meta is building specialised machine for running AI | New  Scientist
Meta leaps into the supercomputer game with its AI Research SuperCluster |  TechCrunch
META announces new supercomputer RSC to help develop metaverse
Meta AI Research SuperCluster (RSC) / Photo: From the Meta AI YouTube channel
Meta says its new AI supercomputer will be the world's fastest - 24 Hours  World

Холбоотой мэдээ