Халдварын 1,978 тохиолдол батлагдаж, дөрвөн иргэн нас барлаа

               
2022-01-25 0

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,978 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Иймд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 431,655 болон нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,232 нь Улаанбаатар хотод, харин 746 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд нэг эмэгтэй, гурван эрэгтэй иргэн халдварын улмаас нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,341 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,358 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 3,757
  • Хүндэвтэр – 6,571
  • Хүнд – 936
  • Маш хүнд – 77 хүн байна.

Холбоотой мэдээ