БНСУ-д халдварын хувилбаруудыг хурдан илрүүлдэг био мэдрэгч бүтээжээ

               
2022-01-27 0

БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусний хувилбаруудыг 30 минутын дотор илрүүлдэг био мэдрэгч бүтээжээ.

Эрдэмтдийн хэлж буйгаар, энэхүү био мэдрэгчийн хариу нь PCR буюу хамар залгиурын арчдаснаас вирусийн нуклейн хүчлийг  олшруулан илрүүлэх аргатай адил алдаагүй гардаг байна.

Илрүүлэх өндөр мэдрэмжтэй, авсаархан био мэдрэгчээр “COVID-19”-ийн хувилбаруудыг илрүүлэхдээ ангиотензин хувиргагч фермент 2-ыг ашигладаг аж.

Одоогоор хамгийн түгээмэл хэрэглэж буй PCR -ийн шинжилгээ нь “SARS-CoV-2” буюу “COVID-19” өвчнийг үүсгэгч вирусний генетик материалыг хайдаг молекулын шинжилгээ юм. PCR-ийн шинжилгээний хариу ихэвчлэн дор хаяж хэдэн цагийн дараа гардаг бол Өмнөд Солонгосын эрдэмтдийн био мэдрэгч нь коронавирусний хувилбаруудыг 30 минутын дотор илрүүлдэг байна.

Холбоотой мэдээ