“Moncler” брэнд үслэг эдлэлээс татгалзахаа мэдэгдлээ

               
2022-01-27 0

Италийн тансаг зэрэглэлийн “Moncler” брэнд 2024 он гэхэд амьтны үс үйлдвэрлэлдээ ашиглахаас бүрэн татгалзахаа мэдэгдлээ. “Moncler” брэнд нь “Nordstrom”, “Canada Goose” гэсэн акулуудын араас удаалдаг бөгөөд бүтээгдэхүүний үнийн хувьд голчлон 1000 ам.доллараас эхэлдэг байна.

Италийн амьтны эрх хамгаалагч “LAV” байгууллагатай хамтран ажиллаж буй тэд энэ оноос эхлэн үслэг эдлэлийн татан авалтаа зогсоож, 2023 оны намар, өвлийн цуглуулгадаа хамгийн сүүлийн үслэг загваруудаа танилцуулахаа мэдэгджээ. Энэ хүрээнд Итали улсад өнгөрсөн жилээс эхлээд “Armani”, “Prada”, “Versace”, “Valentino”, “Gucci” зэрэг том брэндүүд бүгд үслэг эдлэлээс татгалзсан байна.

Холбоотой мэдээ