Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь

               
2022-01-31 0

Цагаан сарын шинийн нэгэн 2 дугаар сарын 2-нд зарим зах, худалдааны төв ажиллахгүй амарна. 


Харин хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төв ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв 2 дугаар сарын 2-15-ныг хүртэл амарч, 16-наас ердийн цагийн хуваариар ажиллана.

“Барс” худалдааны төв 2 дугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төв 2 дугаар сарын 7-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төв 2 дугаар сарын 8-наас энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүр хоёрдугаар сарын 5-наас хуучин цагийн хуваарийн дагуу ажиллахыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Холбоотой мэдээ