Казахстаны эрх баригч намын улс төрийн зөвлөлийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг баталжээ

               
2022-02-01 0

Казахстаны эрх баригч “Нур Отан” нам улс төрийн зөвлөлийн товчооныхоо бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан тухай намын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Намын улс төрийн зөвлөлийн шийдвэрээр (дүрмийн 9.4-т заасны дагуу) “Нур Отан” намын улс төрийн зөвлөлийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг баталлаа” гэж мэдээлэлд дурдсан байна. 

Улс төрийн зөвлөлийн товчооны шинэ бүрэлдэхүүнд Казахстаны Ерөнхийлөгч, намын дарга Касым-Жомарт Токаев, парламентын дээд танхимын дарга Маулен Ашимбаев, Казахстаны Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ерлан Кошанов, парламентын доод танхимын депутат Ерлан Саиров, парламентын дээд танхимын депутат Ляззат Калтаева, “Эгемен Казахстан” сониныг эрхлэн гаргадаг хувьцаат нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Дархан Кыдырали зэрэг есөн хүн багтжээ.

Нэгдүгээр сарын 28-ны өдөр болсон намын ээлжит бус их хурлын үеэр Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев одоогийн төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевыг эрх баригч намын даргаар сонгох санал гаргаж, хурлын төлөөлөгчид санал нэгтэй дэмжсэн юм. Түүнчлэн намын улс төрийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд парламентын (доод танхим) депутат, анхны ерөнхийлөгчийн ууган охин Дарига Назарбаева, намын тэргүүн дэд дарга Бауыржан Байбек, Засгийн газрын тэргүүн асан Аскар Мамин нар багтаагүй байна.

Холбоотой мэдээ