“Twitter”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 217 сая болж өсчээ

               
2022-02-11 0

“Twitter” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод байгаа Параг Агравал төслүүдийг илүү хурдан хэрэгжүүлэхээ санхүүгийн тайлангаа танилцуулах үед мэдэгдлээ.

Хэдий тийм боловч тус компанийн бүтээгдэхүүн, бизнесийн өсөлтийн стратегид томоохон өөрчлөлт гарахгүй гэж онцолсон байна.

2021 оны IV улиралд “Twitter”-ийн орлого 22 хувиар өсөж, 1.57 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь шинжээчдийн таамгаас бага зэрэг доогуур үзүүлэлт болсон байна. Тайлант хугацаанд зургаан сая хэрэглэгч шинээр нэмэгдэж, идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 217 сая хүрчээ.

Мөн “Twitter” дөрвөн тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа мэдэгдсэн байна. Үүний дараа хувьцааных нь ханш нэг гаруй хувиар өсжээ. Тус компани 2023 оны эцэс гэхэд идэвхтэй хэрэглэгчдийн тоогоо 315 сая хүргэхээр зорьж байна.

Холбоотой мэдээ