Ачааны машинаас унаж гэмтсэн иргэнд нисдэг тэргээр тусламж үзүүлжээ

               
2022-02-13 0

Өмнөговь аймагт том оврын ачааны машины ачаан дээрээс унасан гавал тархи, хүзүү нуруу, нугасны хавсарсан хүнд гэмтэлтэй 58 настай иргэнийг нисдэг тэргээр нийслэлд тээвэрлэн авч ирлээ.

Тодруулбал, ГССҮТ-ийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлэгт хүргэлээ. ГССҮТ амралтын өдрүүдээр ч алсын дуудлагыг нисдэг тэргээр үзүүлж байна.Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Холбоотой мэдээ