Валентины тухай сонирхолтой 10 баримт

               
2022-02-14 0

Энэхүү өдөр дурлалт хосууд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн, зүрх сэтгэлээ нээж, гэнэтийн бэлэг бэлддэг. Олон оронд өргөн тэмдэглэдэг энэ баярын талаарх сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

1.Жил бүр хоёрдугаар сарын 14-ний өдөр ойролцоогоор 220.000 гэрлэх санал тавигддаг.

7 Valentine's Day Proposal Ideas You'll Love

2. Энэ өдөр дэлхий даяар ойролцоогоор 35 сая гаруй зүрхэн хэлбэртэй шоколад худалдаалагддаг.

Investing in the sweeter things in life - A.R.D. Consultancy

3. Валентины анхны бэлгийг Орлеаны герцог эхнэртээ илгээж байжээ. Тэрбээр 1415 онд олзлогдсныхоо дараа ийн хайрын өдөр эхнэртээ бэлэг илгээсэн гэдэг.

These 5 Startups Give you Unique Gifting Options for your Valentine

4. Уильям Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” бол хамгийн алдартай гунигт хайрын түүх билээ. Тэгвэл жил бүр уг жүжиг анх тавигдсан Италийн Верона хотод Жульеттад зориулж хаягласан мянга мянган захидал ирдэг байна.  Мөн Валентины баяраар хамгийн олон ил захидал авдаг хүмүүс бол багш нар аж. Учир нь багш нарт зөвхөн хайртай хүмүүс, гэр бүлийхнээс нь гадна сурагчид болон тэдний эцэг эхчүүд нь хүртэл ил захидлаар мэндчилгээ хүргэдэг байна.

Letters Of Heartbreak Find Some Love In Verona, Italy : NPR

5. Хятадад нэхмэлчин охин, үхэрчин залуу хоёрын хайрын тухай домгоос энэ баяр үүдэлтэй. Уг домогт өгүүлснээр нэхмэлчин охин нь тэнгэрийн охин байсан бол үхэрчин залуу нь мөнх бус хүн байжээ. Тэд гэрлээд хоёр хүүхэдтэй болж аз жаргалтай амьдарч байсан ч тэнгэрийн охин газрын хүнтэй байж болохгүй учир тэднийг нэгэн их мөрнөөр тусгаарлан салгасан байна. Тэр хоёрын хагацал зовлонг харсан шаазгай шувуу жил бүр нэгэн онцгой өдөр тэднийг уулзахад тусалдаг болжээ. Энэ өдөр нь Хятадын билгийн тооллоор 7-р сарын 7-ы өдөр аж. Энэ өдрийг Хятад, Япон, Солонгос, Вьетнам улсууд хайрын баяр болгон тэмдэглэдэг байна.

The myth of the Cowherd and the Weaver Girl is very beautiful, and the  mortal ancestors are extravagant.Do you still believe in love - iNEWS

6. Хүмүүс Валентины баяраар хамгийн үздэг киноны жагсаалтанд “Хөөрхөн хүүхэн” (Pretty woman), “Сүнс” (Ghost), “Бриджит Жонесын өдрийн тэмдэглэл” (The Diary of Bridget Jones) зэрэг кинонууд орсон байна.

Image gallery for Pretty Woman - FilmAffinity

7. Ямайкад энэ өдөр ичимхий бүрэг занг нэг мөр гээдэг. Энэ өдөр хосууд гартаа зөвхөн хуримын бөгж зүүж, нүцгэн гэрлэх ёслол байдаг нь олон жуулчдыг гайхшруулдаг гэнэ.

coeur rouge sur une montagne de sable au bord de la mer. concept de san  valentine 1901024 Banque de photos

8. Иран болон Саудын Арабт Гэгээн Валентины өдрийг хориглосон байдаг, хууль зөрчвөл их хэмжээний торгууль төлнө.

Valentine's Day in Saudi Arabia: A once-illicit holiday turns popular | Al  Arabiya English

9. Durex компанийн хийсэн тооцооллоор Гэгээн Валентины өдрөөр бэлгэвчний борлуулалт 25 хувиар өсдөг гэнэ. Харин энэ өдрөөс хойш сар орчмын дараа жирэмснийг шалгах сорилын эрэлт эрс нэмэгддэг гэнэ.

Durex Valentine's Day on Behance

10. Гэгээн Валентины өдрийн өглөө гэрлээгүй эсрэг хүйстнийхээ хүнтэй таарвал тэр хүн нь ирээдүйн хань нь болно гэж Дундад зууныхан итгэдэг байжээ.

Invisible Woman portrays forbidden love in Victorian era: Review | The Star

Холбоотой мэдээ