Украин руу зорчих иргэдэд нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөв

               
2022-02-14 0

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украинд суралцаж байгаа монгол оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байгаа гэв. Манай улсын 90 орчим иргэн тус улсад оршин сууж байгаагаас 20 орчим иргэн нь Украин улсад байнга оршин суудаг иргэд.

Тус улсын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас зургаа нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа бол одоогоор 4 оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгджээ.

ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй Украин улсад оршин суугаа иргэд tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой байна.

Түүнчлэн Украин руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөлөө.

Холбоотой мэдээ