Хүнсний ногооны үнэ өсчээ

               
2022-02-14 0

Нийслэлд дийлэнх зах, худалдааны төьд энэ сарын хоёрдугаар далаа хоногийн байдлаар хонины ястай махыг нэг кг-ыг дунджаар 11,700 төгрөг, үхрийнхийг 13,800 төгрөгөөр борлуулж байна.

Энэ нь үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 260 төгрөгөөр хямдарч, хониных 170 төргөгөөр нэмэгдсэн дүн болохыг Статистикийн газраас мэдээллээ. Мөн махаа хаана борлуулж байгаагаас хамааран үнэ нь кг тутамдаа 4500 орчим төгрөгийн зөрүүтэй байгааг мэдээлэв.

Монгол төмс дунджаар 1200, байцай 2500, лууван 3000, хүрэн манжин 3800 төгрөгийн үнэтэй байгаа нь долоо хоногийн хугацаанд 1.6-5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Холбоотой мэдээ