Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс ихсэхэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг түлхүү нөлөөлжээ

               
2022-02-17 0

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн сард авлигын 39 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 19-өөр буюу 95 хувиар өсжээ.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс ихсэхэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 13 буюу 76.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Бүртгэгдсэн авлигын 39 хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 30 буюу 73.2 хувь нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 6 буюу 14.6 хувь нь хахууль авах гэмт хэрэг, хахууль өгөх 1 гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 2 гэмт хэрэг, дураараа аашлах 1 гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 1 гэмт хэрэг байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ