“Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын, уулын цанын төрөлд Монгол Улсаас анх удаагаа оролцоно

               
2022-02-17 0

ОУХМ Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин боллоо.

Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний бэлтгэл сургуулилалтыг цагтаа өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж байсан Д.Очирсүх удирдан явуулж байна. Ийнхүү Монголын пара тамирчид өвлийн паралимпын наадамд гурван тамирчнаа / гүйлтийн цана – Ц.Ганболд, Ц.Дашдорж, уулын цана – Б.Цэрэнпунцаг/ илгээхээр боллоо.

Холбоотой мэдээ