Коронавирусний дэгдэлт эцсийн шатандаа орсон гэдгийг үндэслэлтэй хэмээн үзэж байгаагаа “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефане Бансел илэрхийлжээ

               
2022-02-17 0

Коронавирусний дэгдэлт эцсийн шатандаа орсон гэх мэдээллийн талаар сэтгүүлчид түүнээс асуухад тэрбээр, “миний бодлоор энэ бол үндэслэлтэй, байж болох нөхцөл байдал юм. Омикрон хувилбар гарч ирснээр цаашид вирусний хоруу чанар улам бүр сулрах магадлал 80 хувьтай байгаа. Харин үлдсэн 20 хувьд нь омикроноос илүү үхлийн аюултай өөр мутант хувилбар гарч болзошгүй” гэж хариулсан байна.

Мөн тэрбээр өнгөрсөн оны 9 дүгээр сард коронавирусний вакцины үйлдвэрлэл нэмэгдэж, дэлхий дахинд нийлүүлэлт хангалттай болж байгаа тул цар тахлыг нэг жилийн дотор дарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд дэлхий дахинд 15.47 сая шинэ тохиолдол нэмэгдэж, 73162 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ