Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулахаар болжээ

               
2022-02-17 0

ЭЕШ-ын онцлог №1: Хоёр удаа авна
ЭЕШ-ын эхний шалгалтыг 2022 оны зургаадугаар сард авна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр ЕБС-ын зуны амралт зургаадугаар сарын 19-нд эхлэх ба 20-30-ны хооронд тодорхой дөрвөн өдрийг сонгож шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн хагас жилд буюу 12-р сарын шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, өмнөх ЭЕШ-д орж чадаагүй бол нэмэлт шалгалтдаа орох боломжтой.

Онцлог №2: Батламж хуудсаа хэзээ ч хэвлэж авч болно
Энэ жилийн нэг онцлог нь батламж хуудас, дүн оноог хэвлэж өгдөг байсан бол түүнийг хаяж гээгдүүлэх гэх мэт сөрөг талтай байгаа учраас шалгуулагч хүссэн үедээ хэвлэж авдаг байх системийг нэвтрүүлжээ.

Онцлог №3: ЭЕШ-ын дүнг олон улсын дүнтэй дүйцүүлнэ
ЭЕШ-ын дүн оноог Олон улсын дүн оноотой дүйцүүлэх журам гарсан ба үүнтэй холбогдуулан МУ-д суралцаж байгаа олон улсын сургуулийн сурагчид болон гадаадад сурч байгаа журамд заагдсан хичээлүүдээр шалгалт өгсөн сурагч нь ЭЕШ өгөхгүйгээр, тухайн улсынхаа дүн оноог дүйцүүлэн Монгол Улсын их дууд сургуулиудад элсэх боломжтой болж байгаа юм.

Онцлог №4: Мэргэжилт сонголтод туслах сайтыг нэвтрүүллээ
Бүртгүүлэгч нарт зориулж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох myfuture.mn сайтыг ажиллуулж эхэлжээ. Энэ нь хүүхдэд мэргэжил сонгоход нь туслах, дүн шинжилгээ хийж, өөрт тохирсон мэргэжлийг сонгох боломжтой юм.

Онцлог №5: Сэтгэлзүйч ажиллуулна
Элсэлтийн ерөнхий шалгалтын үед болон Боловсролын үнэлгээний төвд мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж байгаа ба  цар тахлын үед үүссэн хүүхдийн сэтгэл гутрал, түгшлийн үед зөвлөгөө өгч байна хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Холбоотой мэдээ