НӨАТ-ын эхний улирлын буцаан олголтыг энэ сард шилжүүлнэ

               
2022-04-02 0

НӨАТ-ын энэ оны I улирлын баримтыг 4 дүгээр сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлэн буцаан олголтыг авах талаар татварын байгууллагаас мэдээллээ. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог юм. НӨАТ-ын буцаан олголтыг:

I улирлынхыг 4 дүгээр сард,

II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,

III улирлынхыг 10 дугаар сард,

IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол 4 дүгээр сарын 17-нд явагдана. Энэ удаагийн сугалааны тохиролд 3 дугаар сарын 1-31-эд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдана. Тохирлын супер шагнал 30 сая төгрөг байгаа аж.

Холбоотой мэдээ